ХҮДЭРМӨНХ

Бидний тухай

Монголын авто салбарт 1995 оноос

Хүдэрмөнх ХХК нь автомашины тос тосолгооны материалын худалдаа, авто засвар үйлчилгээ болон үл хөдлөх хөрөнгийн түрээс, менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний компани юм.

2001 оноос

S-OIL албан ёсны дистрибьютер

AutoCare

Нийслэлийн 4 дүүрэгт сүлжээ сервис

2 төв

AutoMall, Ялалт плаза

60+

Мэргэжлийн ажилтан

Бидний баримтлал

Алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс

Алсын хараа

Бид өөрсдийн оюун ухаан, хүч чадлаа дайчлан шинжлэх ухааны амжилт, технологид суурилсан бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж чанартай үйлчилгээг нэвтрүүлэн салбартаа тэргүүлэгч компани болно.

Эрхэм зорилго

Олон улсын чанар стандартыг хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг уул уурхай, авто техникийн салбарт найдвартай нийлүүлж, үйлчлүүлэгч харилцагчийнхаа эрх ашгийг дээдлэн, нийгмийн өмнө хариуцлагатай ажиллана.

Үнэт зүйлс

Манлайлал

Шудрага, нэгдмэл байдал

Зөвхөн албан ёсны, жинхэнэ бүтээгдэхүүн нийлүүлж, үйлчилгээ бүрдээ стандартыг баримтална.

Хандлага

Хамт олон, тэдний мэргэжлийн чиг хандлага

Бизнесийн туршлага, НОУ-ХАУ

Харилцагч бүрийн цаг хугацаа, хэрэгцээг хүндэтгэн шуурхай үйлчилнэ.

Брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ

Брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ

Найдвартай түнш, үнэнч хэрэглэгч

Дэлхийд танигдсан бараа бүтээгдэхүүн санал болгоно.

Ш. Есөн-Эрдэнэ

Ш. Есөн-Эрдэнэ

Ерөнхий захирал

Мэндчилгээ

Ерөнхий захирлын үг

Эрхэм харилцагч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Хүдэрмөнх ХХК нь 1995 оноос хойш Монголын авто салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн S-OIL брэндийн тос тосолгооны материалыг хэрэглэгчиддээ хүргэж ирлээ. Бид чанартай бүтээгдэхүүн, мэргэжлийн үйлчилгээ, найдвартай түншлэлийг эрхэмлэн ажилладаг.

Цаашид ч AutoCare сүлжээ сервис, үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээгээ өргөжүүлж, харилцагч бүртээ илүү ойр, илүү шуурхай үйлчлэхийн төлөө хичээн ажиллах болно.

Та бүхэнд амжилт хүсье.

Ерөнхий захирал Ш. Есөн-Эрдэнэ

Түүх

Хөгжлийн түүхэн замнал

  1. 1995

    Үүсгэн байгуулагдсан

    Аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж, БНСУ-тай хамтран ажиллах эхлэлийг тавьсан.

  2. 1997

    Авто сэлбэгийн импорт

    БНСУ-аас автомашины сэлбэг, хэрэгсэл импортлож, Солонгос автомашины сэлбэгийн дэлгүүр ажиллуулж эхэлсэн.

  3. 2001

    S-OIL-ийн албан ёсны эрх

    БНСУ-ын S-Oil корпорацийн тос тосолгооны материалыг Монгол Улсад борлуулах албан ёсны эрхийг авсан.

  4. 2003

    Анхны авто сервис

    DRAGON сервисийг байгуулж, сэлбэгийн худалдаа болон засвар үйлчилгээг хослуулан явуулж эхэлсэн.

  5. 2007

    AutoMall төв

    Авто худалдаа, үйлчилгээ болон оффисын зориулалттай AutoMall төвийг ашиглалтад оруулсан.

  6. 2011

    AutoCare сүлжээ

    AutoCare сүлжээ авто сервисийг нийслэлийн дүүргүүдэд байгуулсан.

  7. 2019

    Ялалт плаза

    Чингэлтэй дүүрэгт Ялалт плаза оффис үйлчилгээний төвийг ашиглалтад оруулсан.

Бизнесийн бүтэц

Тос тосолгооны материал

  • •Суудлын болон хүнд даацын хөдөлгүүрийн тос
  • •Трансмисс, гидравлик, үйлдвэрийн тос
  • •BOSCH фильтер
  • •УБ-ын бөөний төвүүд + 21 аймгийн борлуулагч

AutoCare авто сервис

  • •Тос, фильтер солих
  • •Компьютер оношилгоо
  • •Явах эд анги, тоормос
  • •Онлайн цаг захиалга

Үл хөдлөх хөрөнгө

  • •Оффисын талбай
  • •Худалдаа, үйлчилгээний талбай
  • •Байрны менежмент
  • •Хот төвийн байршил
Албан ёсны нэр
Хүдэрмөнх ХХК (Khudermunkh Co., Ltd)
Улсын бүртгэлийн дугаар
2019671
Төв оффис
Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Их тойруу-70, Хүдэрмөнх оффис 506 тоот